Суралцъя & Аялъя

University of Wollongong-той хамтарсан Код болон Англи хэл хосолсон хөтөлбөр

GLink нь анх удаа дэлхийд нэр хүндтэй Австралийн University of Wollongong-ийн их сургуулийн Малайз дахь салбар болон мөн Австралийн ``English Language Company /ELC/-ийн хэлний сургуультай хамтран Монгол хүүхдүүдийн өвлийн амралтад зориулж Англи хэл болон Программ хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг, практик олгох хосолсон хөтөлбөртэй сургалтыг 2024.01.07-2024.01-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлдээд байна.
ХАРИЛЦАГЧДЫН СЭТГЭГДЭЛ

2017 онд анх танай байгууллагаар дамжуулж өөрөө болон дараа нь гэр бүлээрээ хандаж Австралийн Сидней хотод ирж суралцаж, хөдөлмөрлөж эхэлсэн. Зөв газрыг сонгож, зөв шийдвэр гаргаж Австралид хүрэлцэн ирж одоог хүртэл сайхан амьдарч байна. Гэр бүлээрээ Австралийн байнгын оршин суугчийн зөвшөөрөл буюу "PR"-ийг авсан байгаа, та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

Б.Ууганцэцэг
Б.УуганцэцэгОюутан

Танайхыг сонгож үйлчлүүлсэндээ 200% сэтгэл хянгалуулан байгаа шүү. Хүүхдүүдээ анх удаа гэрээсээ хол, олон хоногоор, бие даагаар явж байгаа болохоор найдвартай өгч явуулах газар байгаа болов уу? Хэлний сургууль тухтай болов уу? Анх удаа хүүхдүүд гэрээсээ хол явж байгаа болохоор хэцүү байх болов уу? гэж олон зүйлд санаа зовж байсан ч явсан өдрөөсөө л бүх зүйл асуудалгүй байсан. Маш их баярлалаа танай хамт, одоо дүүг нь явуулах гээд хүлээж байна.

Суралцагчийн ээж
Филиппиний "Junior Camp"-д суралцагчийн ээжСуралцагчийн ээж

Манай хүү анх удаа гэрээсээ хол сарын хугацаанд Сингапурын Inlingua хэлний сургуульд танайхаар дамжуулж суралцсан. Тэнд олон улсын хүүхдүүдтэй цуг суралцахаас гадна Сингапурын жуулчдын хамгийн ихээр очдог газруудаар аялж маш сэтгэл хангалуун буцаж ирсэн. Өсвөр насны хүүхдүүдээ гадаад оронд багаас нь явуулж бие даалгаж сургах, хэлний мэдлэгээ сайжруулах нь ихээхэн чухал гэж манай гэр бүл үздэг. Ингэхдээ мэргэжлийн, сайн агентлаг сонгох нь маш чухал, танай агентлагийг сонгон үйлчлүүлсэндээ манай хүү болон манай гэр бүлийнхэн маш баяртай байгаа та бүхнийхээ ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Сингапурт суралцагчийн ээж
Сингапурт суралцагчийн ээжЭэж

Өөрийн Тухтай Орчноосоо Гарч
Айдсаа давж,  Шинэ Аяллаа Эхлүүл

Суралцаж & Аялах
Анкет Илгээх

  • Өөрийн гар утас, имэйл хаягийг
    үнэн зөв оруулж, хөтөлбөрийг сонгон илгээх

  • Бид тантай ажлын 3 хоногт багтаан
    холбогдоно. Танд амжилт хүсье

    EnglishMongolianRussian