Aвстрали улс нь нийт 25.7 сая хүн амтай гадаад оюутныхаа тоогоор Англи хэлтэй улсуудаас Америк болон Их Британийн дараа гуравт ордог олон улсын оюутнуудын хамгийн ихээр сонгон суралцдаг улсуудын нэг юм. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн долоо нь Австрали улсад байдаг ба Австраличууд энэхүү долоо дээр нэг сургуулийг нэмээд өөрсдийн топ найман их сургуулиудыг “The Group of Eight (Go8)” гэж нэрлэдэг. Тэгвэл энэхүү Go8-д ямар их сургуулиуд нь багтдаг вэ?
Зарим тохиолдолд оюутнуудын хувьд өөрийн суралцаж буй сургууль болон мэргэжлээ солих хүсэлтэй байдаг бөгөөд хэрэв та дээрх сургуулиудруу өөр Австралийн сургуульд суралцаж байхдаа шилжин суралцъя гэвэл боломжгүй байдаг. Зөвхөн энэхүү Go8-д багтсан сургуулиуд дотроо шилжин суралцахыг хүлээн зөвшөөрдөг.
- Яагаад Австрали гэж, давуу талууд?
Австралийн 1,100 боловсролын байгууллага 22,000 гаруй төрлийн сургалт хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Үндэсний дээд боловсролын тогтолцооны Universitas U21 зэрэглэлээр тогтмол топ 10 улсын нэгд багтдаг бөгөөд Герман, Франц, Япон, Солонгос улсуудын өмнө жагсдаг. Австралийн дотоод хэргийн яамны мэдээллээр одоогоор Австралид 6’000 гаруй Монгол оюутнууд суралцаж байгаа гэсэн тоо байна.
Австрали улсад суралцах нэг том давуу тал нь гадаад оюутнууд суралцах хугацаандаа долоо хоногийн 20 цаг ажиллах эрхтэй байдаг ба сургуулийн амрах үеэр бүтэн цагаар буюу 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Австрали улс нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хязгаар үнэлгээгээр дэлхийд нэгт буюу хамгийн өндөр цалинтай улс.
Чанартай боловсрол, суралцах хугацаандаа өндөр цалинтай ажиллах боломжоос гадна Австрали улс өөр олон давуу талуудтай:
- Оюутанд ээлтэй дэлхийн шилдэг 30 хотын дөрөв нь Австралид байдаг. www.topuniversities.com
- Австрали улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийд есдүгээр байранд ордог. www.prosperity.com/ranking.aspx
- Чанартай боловсрол эзэмшихэд бусад улс орон тэр дундаа бусад Англи хэлтэй улсуудтай жнь АНУ болон Англи-тай харьцуулахад өртөг багатай
- Суралцахад илүү аюулгүй тайван улс, Австрали нь гэмт хэргийн гаралтын тоогоор АНУ, Канад, болон Англи улсуудаас бага
- Австрали нь цаг уурын хувьд дулаан, таатай орчинтой. 10’000 гаруй хүн очих боломжтой тогтсон далайн эргүүдтэй
2. Хэрхэн суралцах вэ?
Австралийн их сургуулиуд болон коллежид суралцахын тулд IELTS-ийн оноо заавал шаардлагатай бөгөөд бакалавр зэргийн хувьд хамгийн багадаа 6.0 шаарддаг. Та хэрэв IELTS-ийн оноогүй бол санаа зовох шаардлагагүй та мөн Англи хэлний сургуульд элсэн орж суралцах боломжтой. Англи хэлний сургуулийн хувьд ойролцоогоор IELTS-ийн 0.5 оноо тутамд 20 долоо хоног суралцахыг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл та IELTS-ийн 5.5 оноотой их сургуульд орохын тулд 0.5 оноо дутуу бол 20 долоо хоногийн хөтөлбөр сонгож суралцана. Англи хэлний сургалтын төлбөр дунджаар долоо хоногийн 200-250 AUD байдаг. Манай Монголчуудын зардлаа хэмнэх зорилгоор хамгийн хямд өртөгтэй сургуулийг сонгох нь элбэг байдаг бөгөөд энэ нь виз гаралтад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Учир нь Австралийн дотоод хэргийн яамнаас тухайн сургуулиудыг ангилж авч үздэг ба сургалтын чанар, төлбөрөөс нь хамааруулж үнэлгээ өгдөг, иймээс хэрэв та Австралид суралцах гэж байгаа бол боломжтой бол хамгийн чанартай сургуулиудаас сонгон суралцах нь чухал юм.
Мөн үүнээс гадна Австрали улсад суралцахаар төлөвлөж буй гаднын иргэдэд зориулж Австрали улсын дотоод хэргийн яамнаас шаардлагатай зардлын тооцооллыг гаргаж өгсөн байдаг. Оюутны виз мэдүүлэгч нь сургалтын төлбөрөөс гадна дараах зардлуудыг төлөх чадвартайгаа нотлох шаардлагатай байдаг:
12 сарын амьжиргааны зардал:
- Үндсэн мэдүүлэгч-AUD 21,041
- Эхнэр/Нөхөр-цуг явахаар бол +AUD 7,362
- Хүүхэдтэйгээ явахаар бол +AUD 3,152 (*сургуулийн насны хүүхэд бол ерөнхий боловсролын сургалтын төлбөр болох +AUD8,000 шаардлагатай)
Жилийн орлого:
Их сургууль болон коллежид суралцах гэж буй оюутан нь өөрийн хадгаламж эсвэл жилийн орлого нь AUD62,222 тэнцэх хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй гэдгийг нотлох, гэр бүлээрээ явах гэж байгаа бол AUD72,592 тэнцэх хэмжээний эх үүсвэртэй гэдгийг нотлох шаардлагатай.
Хэрэв магистраа судалгаагаар эсвэл доктор хамгаалахаар суралцах бол Австралийн зарим мужуудад дагалдан авах хүүхдийн ЕБС-ийн сургуулийн зардлыг чөлөөлдөг, зарим мужуудад 10-30%-aaр мөн хөнгөлдөг.
Зорилго тодорхойлсон захиа:
Та сургууль болон визэнд хандахын тулд өөрийн зорилгыг тодорхойлсон захиа буюу “Statement of Purpose” захиаг бичих шаардлагатай болдог. Энэхүү захианд та ямар зорилгоор Австралид суралцах болсон ямар шаардлага гарсан болон очоод сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа хэрхэн санхүүжүүлэх, төгсөөд нутагтаа ирэх шалтгаанаа бүрэн тайлбарлаж бичих шаардлагатай. Үүнийг бичихдээ баримт, үндэслэлтэй нотлох баримттайгаар бичих хэрэгтэй.
Хэрэв та Австрали улсад суралцахаар төлөвлөж байгаа бол манайд хандаарай
7577-9696 дугаарт залгаж цаг аваарай
Add Comment