Сурагчдын зуны амралтаараа Филиппинд эрчимтэй Англи хэлээ сайжруулж, аялж дурсамж дүүрэн зуныг өнгөрүүлээрэй

GLink-ийн зүгээс жил бүрийн сурагчдын зуны болон өвлийн амралтад зориулж Англи хэлний вакумжуулсан сургалттай буюу өдөрт 9-10 цаг суралцаж, долоо хоног бүр аялалд хамрагдах олон улсын summer/winter-camp хөтөлбөрийг зарладаг билээ. Энэхүү камп хөтөлбөрүүдээс хамгийн эрэлттэй чиглэл улс нь Филиппин байдаг. Учир нь Англи хэлийг үр дүнтэй, богино хугацаанд эрчимтэй сайжруулахад Филиппин улс нь хамгийн тохиромжтой буюу өдөрт 9-10 цаг суралцах боломжийг олгодог, үүнээс 4-5 цаг нь ганцаарчилсан багштай хичээллэдэг учир нь хүүхдийн Англи хэлний түвшин богино хугацаанд эрчимтэй сайжирдаг.

GLink нь хүүхдүүдийн аюулгүй байдал, сургуулиудын чанар, аяллын хөтөлбөр болон суралцах ая тухтай орчныг харгалзан үзсэний үндсэн дээр хамтран ажиллах сургуулиудаа сонгодог. Үүний дагуу 2025 оны зуны хөтөлбөрт GLink нь ахин Филиппиний хамгийн том кампус сургуулиудын нэг Happy Learning Academy (HLA)-ийг сонгоод байна. HLA нь хүүхдийн summer-camp хөтөлбөрийг өөрийн дотор кампуст зохион байгуулдаг учир хүүхдүүд гадагшаа гарах шаардлагагүйгээр аюулгүй, тав тухтай орчинд сайн багш нарын удирдлага нь доор Англи хэлээ эрчимтэй сайжруулахаас нь гадна усан бассейн сэлэлт, сагс хөл бөмбөг, байт харваа, хөгжмийн хичээл гээд нэмэлт хичээлүүдийг үнэ төлбөргүй хүүхдүүдэд санал болгодог.


Happy Learning Academy /HLA/:

Happy Learning Academy (HLA) нь өөрийн суралцагчдадаа үр дүнтэй, найрсаг, хөгжилтэй хэлбэрээр боловсрол олгох зорилготой. HLA-д суралцсанаар хүүхдүүд аюулгүй тайван орчинд, бүтээлчээр, чөлөөтэй өөрийгөө илэрхийлж сурахаас гадна ,Англи хэлийг групп болон ганцаарчилсан байдлаар үр дүнтэй өдөрт 7-8 цаг суралцаж өөрийн хэлний түвшингөө богино хугацаанд сайжруулах боломжтой.

HLA нь хотын төвөөс 16км зайтай, Лилоан хотод байрладаг бөгөөд усан бассейн, сагсан бөмбөгийн талбай, гольфын сургалт, дугуйн спорт зэрэг олон шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй бөгөөд хүүхэд, залуучууд сурч, хөгжилдөхөд таатай орчинг бүрдүүлж өгсөн. HLA Кембрижийн хөтөлбөрийн дагуу өөрийн хичээлийг олон улсын суралцагчдад заадаг.

Зуны хүүхдийн хөтөлбөр /08-16 нас/:

HLA нь 08-16 насны олон улсын хүүхдүүдэд зориулж аяллын хөтөлбөртэй Англи хэлний вакум сургалтыг зохион байгуулдаг:

Ерөнхий тоймӨдөрт 9 цагийн хичээл /4 цаг ганцаарчилсан + 3 цаг групп+1 спорт эсвэл дуу хөгжим/
+Дуу хөгжмийн хичээл
+Биеийн тамирын хичээл (Волейбол, Усанд сэлэл, Ширээний теннис
+Долоо хоног бүрийн Ням гарагаас Пүрэв гараг хүртэл Илтгэлийн сургалт, Эссэ бичих хичээлүүд давхар явагдана
24/7 цагийн харуул хамгаалалт

Хөтөлбөрийн хугацаа:
I ээлж – 2025.06.16-07.12
II ээлж – 2025.06.27-07.24
III ээлж – 2025.07.25-08.21

Анхаарах зүйлс:

-Ирсэн өдөр нь суралцагчдын утас болон паспортоо багшдаа хураалгана
-Дотуур байранд улс, хүйс насаар өрөөнүүдэд хуваагдан орно
-Суралцагчдын ярианы чадварыг сайжруулах зорилгоор нэг үндэстэн дамнасан -бус аль болох өөр үндэсний хүүхдүүдтэй хувааж дотуур байранд оруулна
БайршилHLA нь хотын төвөөс 16км зайтай, Лилоан хотод. HLA-ийн төв кампуст байрлана.
Төлбөр4 долоо хоног- $2,850
Төлбөрт багтаагүй зүйлс-Онгоцны тасалбар
-Waiver of Exclusion Ground (WEG)-15 наснаас доош хүүхэд бол гааль дээр $80 төлөх шаардлагатай.
АялалJ Park Island, Solea Resort, Danasan, Island Hopping, Oslob Tour, Cebu City Tour, Cebu Safari
Төлбөр багтсан зүйлсНом сурах бичиг, Өдрийн 3 удаагийн буфет хоол, Дотуур байр, Аялал, Футболк, Малгай

Дотуур байр:

Хүүхдүүд 24 цагийн хамгаалалттай HLA-ийн өөрийн кампуст байрлана

Анхаарах зүйлс:

Энэхүү хөтөлбөрт хамрагдсан сураглагчид нь Happy Learning Academy сургуулийн дотоод, дүрэм журам болон Филиппиний хууль, дүрмийг дагах ёстой. HLA-ийн зүгээс суралцагчдыг хурдан хугацаанд үр дүнтэй суралцуулах зорилгоор дараах дараах зүйлсийг анхааруулдаг:

  • Ирсэн өдөр нь суралцагчдын утас болон паспортоо багшдаа хураалгана
  • Бямба гарагийн 19:00 цагаас Ням гарагийн 19:00 цаг хүртэл зөвхөн өөрийн гар утсаа ашиглах боломжтой
  • Дотуур байранд улс, хүйс насаар өрөөнүүдэд хуваагдан орно
  • Суралцагчдын ярианы чадварыг сайжруулах зорилгоор нэг үндэстэн дамнасан бус аль болох өөр үндэсний хүүхдүүдтэй хувааж дотуур байранд оруулна

Фото:

Дэлгэрэнгүй мэдээллийг та 7577-9696 дугаарт холбогдож аваарай

Add Comment

EnglishMongolianRussian