Англи хэл болон чанартай дээд боловсрол эзэмшихээр төлөвлөж буй хэн бүхэнд Ирланд улс нь хамгийн ухаалаг сонголт байх боломжтой. Учир нь Ирланд нь бусад Англи хэлтэй улсуудтай харьцуулахад сургалтын төлбөр харьцангуй хямд, оюутны визэнд тавигдах шаардлага бага, очоод амжилттай суралцаж төгссөний дараагаар 1-2 жилийн хугацаанд ажиллах боломжтой виз олгодог зэрэг маш их давуу талуудыг олон улсын оюутнуудад олгодгоороо онцлог. Ирландчууд нь дэлхийд өөрсдийн зочломтгой, найрсаг зан болон үзэсгэлэнтэй онгон зэрлэг байгаль, гайхамшигт түүхийг агуулсан цайз, цамхгуудаараа алдартай.
Irish Universities Association-ээс гаргасан мэдээллээр жилд Ирландад 32’000 гадаад оюутнууд суралцаж байгаа ба Англи хэлтэй орнуудын дунд хамгийн хурдтайгаар гадаад оюутныхан тоо өсөж байгаа улсуудын нэг болоод байгаа.
Ирланд нь дэлхийн хамгийн аюулгүй улсын нэг бөгөөд 2021 онд гаргасан Дэлхийн Энх Тайвны индексээр аюулгүй байдлаараа 13-р байранд орсон. Мөн 2022 онд аялал, жуулчлалын товхимол гаргагч Lonely Planet-ийн судалгаагаар нийслэл Даблин хот нь дэлхийн хамгийн таатай хотын 7-д шалгарсан.
ЯАГААД ИРЛАНД ГЭЖ?
1. Дэлхийд үнэлэгдсэн чанартай дээд боловсрол
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага болох OECD-ийн 2021 оны тайлангаар Ирланд улсын боловсролын системийн чанар нь OECD -ийн гишүүнчлэлтэй 38 орноос 4-р байранд жагссан. Мөн Ирландын 8 их сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалт болох QS World University Rankings 2022-д багтсан байна.
2. Дэлхийн боловсролын соёлын өв, түүхийг агуулагч
Дэлхийн хамгийн эртний бөгөөд анхдагч их сургуулиуд нь Ирландад үүсгэн байгуулагдсан байдаг. Trinity College Dublin 1592, Royal College of Surgeons 1784, University College Cork 1849, University College Dublin 1854 онуудад тус бүр үүсгэн байгуулагдаж одоог хүртэл чанартай боловсролыг түгээж байнa.
3. Оюутны визэнд тавих шаардлагууд бага, ажиллах эрхтэй виз
3 болон түүнээс дээш сараар Ирландад суралцах бол оюутны визэнд хандах шаардлагатай бөгөөд виз хүсэгч нь сургалтын төлбөрөөс гадна ердөө 7’000 EUR-тэй тэнцэх хэмжээний мөнгөн хуримтлалтай гэдгийг нотлоход болно. Сургалтын төлбөрийн хувьд хамгийн багадаа 6’000 EUR-тэй тэнцэх хэмжээний төлбөр эвсэл бүтэн төлбөрийг төлсөн байхийг шаарддаг. Энэ нь бусад Англи хэлтэй орнуудын шаардлагаас ойролцоогоор 8-10 дахин бага дүн юм.
Мөн нэг том давуу тал нь гадаадын оюутнууд суралцаж байх хугацаандаа долоо хоногт 20 цаг, сургуулийн амралтаар бүтэн цагаар буюу 40 ажиллах эрхтэй байдаг.
4. Амжилттай суралцаж төгсний дараах ажиллах эрхтэй виз
Баклавраар төгссөн оюутнууд 1 жил, Магистраар төгссөн оюутнууд 2 жилээр нэг удаа ажиллах эрхтэй виз авах эрхтэй байдаг. Энэ хугацаанд ажил олсон тохиолдолд General Employment Permit буюу ажиллах эрх, визийн хамт авч 5 жил ажиллах боломжтой улмаар байнгын оршин суух эрх авах ч боломж бүрддэг.
Glink нь Ирландад нийт 38 сургуультай хамтран ажиллаж байна.
Та хэрэв Ирландад сурч, ажиллахаар төлөвлөж байгаа бол бидэнтэй 7577-9696 утсаар холбогдож цуг аваарай.
Сэтгэгдэл үлдээх