Англид суралцах давуу талууд

Дэлхийн боловсролын өв, олон үндэстний соёл, дуу хөгжим, хөл бөмбөг гээд бүхий л зүйлээрээ Англи улс нь дэлхийд жишиг болсон улс. Хүн болгоны мэдэж байгаагаар Английн боловсролын систем нь дэлхийд хамгийн нэр хүндтэй. Их сургуулиуд нь өнө эртний баялаг түүхтэй ба 12 болон 13-р зуунаас эхэлж чанартай боловсролыг одоог хүртэл түгээж буй учир  олон улсууд Английн боловсролын тогтолцоо, системийг өөрийн улсдаа нутагшуулж, жишиг болгон нэвтрүүлэх нь хөгжлийн гол түлхэц гэж үздэг.

1. Мэргэжил, эрдмийн зэргийн арвин сонголт:

Англи улс нь бүхий л чиглэлээр жигд тэгш хөгжсөн улс учир маш олон мэргэжлийн сонголтуудыг санал болгодгоороо бусад улсуудаас ялгаатай. Агаарын хөлгийн инженер, далайн биологи, тэнгисийн цэргийн удирдлага, драмын эмчилгээ, шүүхийн шинжилгээ гээд дуртай  мэргэжлээр сонгон суралцах боломжтой.

2. Англи улс нь 2 сая гаруй оюутнуудтай:

Англид жил бүр 450 мянга гаруй гадаад оюутнууд суралцахаар очдог бөгөөд тэднээс 86% нь сургуулиа амжилттай суралцаж төгсдөг. Мөн үүнээс гадна Англи нь жил ирэх тусам нийт оюутнуудынхан хүн амд эзлэх хувь нь эрчимтэй нэмэгдэж буй улсын тоонд орж байгаа ба 20 Англичууд тутмын нэг нь оюутан байна гэсэн мэдээллийг засгийн газраас нь гаргасан байна.

3. Ажиллах эрх:

Бүтэн цагаар суралцаж буй оюутнууд нь долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй. Харин хичээл амарсан үед нийт хичээлийн цагийн 50%-aaс дээшгүй хугацаанд ажиллах боломжтой байдаг. Мөн их сургуулиа амжилттай суралцаж дууссаны дараагаар Англид 2 жилийн хугацаанд бүтэн цагаар ажиллах эрхтэй визэнд хандах боломж бүрддэг.

4. Богино хугацаанд суралцах боломж:

Хэдийгээр Английн сургалтын төлбөр нь хямд биш ч гэсэн суралцах хугацааны хувьд богино жнь бакалавр зэргээр суралцахад ихэнх сургуулиуд нь 3 жилийн хөтөлбөртэй байдаг учир нийт зардлын хувьд бусад Англи хэлтэй орнуудтай харьцуулахад өрсөлдөхүйц юм.


Та Канад улсад суралцаж, хөдөлмөрлөхөөр төлөвлөж байгаа бол манай Glink агентлагт хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай. 7577-9696 утсанд холбогдож цаг авах боломжтой

Add Comment

EnglishMongolianRussian