Англи хэлийг богино хугацаанд, чанартай суралцахаар төлөвлөж буй хэн бүхэнд Филиппин улс нь маш ухаалаг сонголт бөгөөд зардлын хувьд бусад Англи хэлтэй улсуудтай харьцуулахад харьцангүй хямд мөн хичээлийн үргэлжлэх хугацаа урт ганцаарчилсан хичээл давамгайлсан гэдгээрээ суралцагчид Англи хэлний түвшингээ богино хугацаанд ахиулах боломжийг олгодог давуу талтай. Филиппин улс нь 1521 – 1898 оны хооронд 300 жилийн турш Испани улсын колони байсан бөгөөд улмаар 1898 оноос хойш 48 жилийн турш мөн АНУ-ын колони улс байсан. Энэ утгаараа Филиппин улс нь бусад Азийн орнуудтай харьцуулахад илүү барууны соёл давамгайлсан, Азидаа хамгийн сайн Англи хэлээр ярьдаг улсын нэг юм. Филиппин нь өөрийн боловсролын салбартаа Англи хэлийг анхдагч хэлээр сонгосон байдаг тул Филиппин хүн тус бүр Англи, тэр дундаа Америк дуудлагатай Англи хэлтэй байдаг.
Азийн орнуудаас Солонгос, Япон мөн сүүлийн үед Монгол болон Казакстан, Бразил улсуудаас Филиппин улсыг сонгон Англи хэл суралцах оюутны тоо жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна. Тэгвэл яагаад эдгээр орнуудын оюутнууд Филиппин улсыг сонгож байна?
1. Азийн хамгийн сайн Англи хэлээр ярьдаг улсын нэг:
Улс орнуудын Англи хэлний чадамжийг тодорхойлдог EF English Proficiency Index (EF EPI)-ээр Филиппин улс нь Азид хоёр дугаар байранд буюу Сингапурын дараа ордог. Мөн Филиппиний Англи хэлний багш нарын ихэнх нь Англи хэл заах мэргэжлийн TESOL/TEFL зэрэгтэй байдаг гэдгээрээ бусад орнуудаас илүү давуу талтай.
2. Америк дуудлагатай
Филиппин нь Америкийн колонид 48 жилийн турш байсан учир тэдний ярианы дуудлага мөн хэвлэл мэдээлэл нь Америкийн соёлыг нэвт шингээсэн байдаг. Ийм учраас Филиппинчүүд нь цэвэр Америк дуудлагатай байдаг ба энэ шалтгаанаар Америкчууд Филипппинд өөрийн улсын иргэдэд үйлчлэх дуудлагын төвүүдийг аутсорсингоор хэлбэрээр ихээр ажиллуулдаг.
3. Эрчимжүүлсэн Англи хэлний сургалттай
Филиппиний нэр хүндтэй, туршлагатай Англи хэлний сургуулиудын ихэнх нь ганцаарчилсан болон тэнхимийн хичээлийг хослуулсан хичээлтэй байдаг. Англи хэл суралцагч нь өдөрт хамгийн багадаа 4 цагаар ганцаарчилсан хичээл авах боломжтой байдаг ба нийт 8-12 цаг өдөрт Англи суралцах хөтөлбөртэй байдаг. Тиймээс суралцагчдын хувьд богино хугацаанд өөрийн Англи хэлний түвшинг ахиулах боломжийг Филиппин улс олгодог.
4. Аялангаа, амрангаа суралцах боломж
Филиппин тэр дундаа аялал жуулчлалын төв болсон Cebu хотын иргэд нь гаднын аялагчид болон оюутнуудад маш найрсаг байдаг ба оюутнууд нь суралцаж байх хугацаандаа далайн эргээр аялах, амралтын өдрүүдээр сургалтын хөтөлбөрт багтсан усан парк-д очиж өдрийг зугаатай өнгөрөөх, далайд шумбах, бусад үзэсгэлэнт арлуудаар аялах гэх хөтөлбөрүүдэд хамтрагдах боломжтой байдаг
ФИЛИППИНД ХААНА СУРАЛЦАХ ВЭ?
Филиппиний 5 дахь том хот, аялал жуулчлалын төв болсон “Cebu” хотод байрлах олон улсын оюутнуудын дунд хамгийн нэр хүндтэй, туршлагатай гурван сургуулийг манайх танд санал болгож байна. 1. CIA – Cebu International Academy, 2. QQ English, 3. English Fella. Суурьгүй анхан шатнаас ахисан шат хүртэл TOEFL, IELTS-д бэлдэх бүх ангиудаас сонгон суралцах боломжтой.
1. CIA – Cebu International Academy
CIA болон English Fella-ийн хувьд semi-sparta хөтөлбөр хэрэгжүүлдэг. СIА нь далайн эрэгтэй ойрхон. 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ба одоогоор 2 салбартай. Тэнхимийн хичээлээрээ Филиппинд хамгийн сайндаа ордог. СIА нь Филиппиний IELTS шалгалт авах эрхтэй сургууль учир сургууль дээрээ шалгалтаа өгөх эсвэл туршилтын шалгалт үнэгүй өгч болдог. Гурван кампустай. Мөн кампус нь маш аюулгүй тусгаарлагдсан байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх сагсны талбай, ширээний теннис, усан бассейн, бялдаржуулах төвтэй. Сургуулийн дотоод дүрэм өндөртэй. 7 хоногийн Даваа-Баасан гарагт 7:20-18:00 буюу өдөрт 10 цагийн хичээлтэй, нэмэлт 2 цагийн арга хэмжээтэй. Үүний 5 цаг нь ганцаарчилсан, 5 цаг нь группээр, 1 цаг нь спорт, 1 цаг нь бие даах хичээл ордог. Өглөө бүр “Mock-test”-тэй байдаг. Дотуур байрны хувьд СIА 1-4 хүний өрөөтэй. Өрөө нь тагт, шүүгээ, сейф гэх мэт бүх зүйлсээр хангагдсан. 5 одтой рэсортын жишиг дотуур байр бассейн, сагсны талбай, фитнесс төв, номын сан, эмнэлэг гэх мэт бүх үйлчилгээ нэг дор байрладаг. Та доорх линк дээр дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгүүлээрэй.
2. QQ English
QQ English нь Себу хотын хөл хөдөлгөөн ихтэй бизнесийн төв хэсэг болох IT PARK-д байрлалтай. 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Японы боловсролын хөтөлбөрөөр явдаг. Англи хэлийг үр дүнтэй заах өөрийн боловсруулсан арга зүйгээрээ олон улсын хэлний сургуулиудын болон Англи хэл сурагчдын дунд нэр хүндтэй сургууль юм. Бусад сургуулиас онцлог нь QQ English нь Филиппин дахь сургуулиуд дундаа бүх багш нар нь Англи хэлийг чанартай заах “TESOL” зэрэгтэй гэдгээрээ ялгардаг, хичээлийн цаг 3,6,8 гэсэн сонголттой ба дан гацаарчилсан ангитайгаараа давуу талтай. QQ English нь хоёр кампустай. Дотуур байр нь капсулан хэлбэртэй бөгөөд энэ нь зөвхөн унтаж амрах зориулалттай. Суралцаж буй бүх хүмүүс Waterfront Hotel-д байрлах фитнесс болон усан бассейныг суралцаж буй хугацаандаа үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Нэмэлтээр аэробик болон иогийн хичээлд суух боломжтой. Хотын төвд байрлалтай, их дэлгүүртэй ойролцоо учир 50 гаруй хоол, хүнс үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Үйлчилгээний байгууллага олонтой. Study-room нь 07:00-24:00 хүртэл ашиглах боломжтойгоороо давуу талтай. Та доорх линк дээр дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгүүлээрэй.
3. English Fella
2005 оны 11 сард үүсгэн байгуулагдсан. Филиппин дэх нэр хүндтэй хэлний сургууль бөгөөд Англи хэлний сургуулиудын анхдагчдын нэг. Маш цэлгэр 2 кампустай. Чөлөөт цагаа сагсан бөмбөг, волейболын талбайд спортоор хичээллэх, том усан санд усанд сэлэх, амралтын маягийн кампусуудаар зугаалах зэргээр өнгөрөөх боломжтой. Хагас жил, түүнээс дээш хугацаагаар суралцах хүсэлтэй оюутнуудад хамгийн тохиромжтой сонголт юм. 5 өдөр болон хагас сайн өдөр болгон суралцагчдад зориулж төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Оюутны нас, түвшин, хэрэгцээ шаардлагад нийцсэн анхан шатнаас ахисан түвшний сургалтуудтай. ESL курсууд, Янз бүрийн насны хүүхдүүдэд зориулсан сургалтууд, Эцэг эх/асран хамгаалагчдад зориулсан курсууд, Бизнесийн курсуудтай. Та доорх линк дээр дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгүүлээрэй.
Ая тухтай, аюулгүй тайван орчинд Англи хэлийг сурцгаая
Add Comment