Шинэ Зеландад гэр бүлээрээ суралцаж, ажиллаарай

Канад болон Австрали улсын сургалтын виз чангарч, энэ оны эхний хагас жилээс эхлэн тус улсууд нь гадаад оюутнуудын тоондоо хязгаар тогтоож өмнөх жилээс 30-50% бууруулах болсонтой холбоотой олон улсын оюутнууд Англи хэлтэй Шинэ Зеланд улсыг зорих нь эрс нэмэгдэж байна. Тэгвэл яагаад гаднын оюутнууд болон мөн манай Монгол оюутнууд маань энэхүү улсыг ихээр сонирхож, суралцаж эхлэх болов?

Шинэ Зеландын улсын талаар товч:

Шинэ Зеланд улс нь Их Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудыг нэг бөгөөд газарзүйн байршлын хувьд Австралийн зүүн хэсэгт Австралиас 2000 орчим километрийн зайд оршдог хоёр арлаас бүрддэг Англи хэлтэй улс юм.

Нийслэл хот: Wellington
Хамгийн том хот: Auckland
Албан ёсны хэл: English, Māori
Хүн амын тоо: 5.1 сая
Дотоодын нийт бүтээгдэхүүн: 250 тэрбум доллар (USD)
Гадаад оюутны тоо: 400,000

Визний журам: Ихэнх Англи хэлтэй улсууд болох Англи, Австрали, Ирланд улсууд нь оюутны визэнд хандахаас өмнө тухайн хүнийг сургалтын болон гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын төлбөрүүдийг түрүүлж төлж байж визэнд хандах журамтай байдаг. Визэнд хандаж байгаа хүмүүсийн хувьд энэ нь ихээхэн хүндрэлийг бий болгодог ба виз гараагүй тохиолдолд төлбөрөө буцааж авах гэж цаг хугацаа алдахаас гадна сургуулиуд нь “application fee cost” гэж 100-200 долларыг суутгасны дараагаар шилжүүлдэг. Харин Шинэ Зеландын визний журмын хувьд төлбөрийг түрүүлж төлөхийг шаарддаггүй бөгөөд зөвхөн Immigration New Zealand-аас тухайн хүний бичиг баримтыг шалгаад зарчмын хувьд виз зөвшөөрсний дараагаар төлбөрөө төлөхийг шаарддаг. Энэ маш шудраг бөгөөд хүндрэл чирэгдэлгүйгээр визэнд хандах боломжийг бүрдүүлж өгсөн.

Ажиллах боломж: 3-аас дээш сараар суралцах хүмүүс оюутны виз авдаг ба бүгд долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдгаас гадна албан ёсны сургуулийн амралтаараа бүтэн цаг буюу долоо хоногт 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Цалингийн хувьд гадаад оюутнууд цагийн 23-35 NZD-ийн цалинтай ажилладаг.

Гэр бүлээ авчрах боломж: Магистрын болон докторын оюутнууд нь өөрийн гэр бүлийн хүнийг “sponsor” хийх буюу өөрийн сургалтын визний төрлөөс хамааруулан ажиллах эрхтэй визээр авчрах боломжтой байдаг. Мөн хүүхдүүддээ аяллын болон суралцах эрхтэй виз авахад дэмжлэг үзүүлэх боломжтой. Шинэ Зеландад суралцах хамгийн том давуу тал нь гэр бүлээрээ цуг байж, дагалдан виз авсан хүн нь бүтэн цагийн ажиллах эрхтэйгээс гадна хүүхдүүд нь Шинэ Зеландын EБСургуульд дотоодын сурагчдын адил нөхцөлтэйгөөр суралцах боломжтой байдаг.

Сургуулиа төгсөөд 3 ажиллах эрхтэй виз авах: Магистр болон доктороор Шинэ Зеландад суралцаж төгсөөд 3 жил ажиллах эрхтэй визэнд хандах боломжтой байдаг. Насны хязгаарын хувьд 55-нас л хүрээгүй бол энэхүү визэнд хандах боломжтой. Энэ нь бусад Англи хэлтэй улсуудтай харьцуулахад хамгийн урт хугацаанд ажиллах эрхтэй виз олгож буй юм.

Чанартай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол:
Шинэ Зеландын улсын 8 их сургууль нь бүгд QS World Rankings-ийн дэлхийн шилдэг их сургуулиудын 3%-д багтдаг. Мөн бакалавр болон магистрын сургалтын төлбөр нь хөрш Австрали болон Англи, Америкийн төлбөрөөс хямд байдаг.

Тайван, аюулгүй улс: 2024 Global Peace Index-ээр Шинэ Зеланд хүн амьдрахад нэн таатай буюу дэлхийд тайван, аюулгүй байдлаараа 4-т жагсаж байна.

Add Comment

EnglishMongolianRussian