University of Wollongong-ийн их сургуультай хамтарсан Код, Англи хэлний хосолсон хөтөлбөр

Хэрэв таны хүүхэд ирээдүйд дэлхийд эрэлттэй мэргэжлүүд болох программ хөгжүүлэлт, тоглоом хөгжүүлэлт болон өгөгдлийн шинжээчийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа бол энэхүү хүүхдийн өвлийн амралтад зориулсан хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. GLink нь анх удаа дэлхийд нэр хүндтэй Австралийн University of Wollongong-ийн их сургуулийн Малайз дахь салбар болон мөн Австралийн “English Language Company /ELC/-ийн хэлний сургуультай хамтран сурагчдын зуны амралтад зориулж 3 дахь удаагааАнгли хэл болон Программ хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг, практик олгох хосолсон хөтөлбөртэй сургалтыг 2024.06.24-2024.07-19-ны өдрүүдэд зохион байгуулахаар ахин бэлдээд байна.

1. University of Wollongong-ийн Малайз дахь салбарын талаар:

UOW Malaysia нь Австралийн “University of Wollongong” их сургуулийн Малайз дахь салбар сургууль ба өмнө нь KDU коллеж нэр доор үйл ажиллагаа явуулдаг байсан. UOW Malaysia нь 40 гаруй жилийн түүхтэй бөгөөд Малайз төдийгүй, зүүн өмнөд Азийн бүсдээ чанартай, хүртээмжтэй боловсрол олгодгоороо танигдсан нэр хүндтэй их сургууль юм. UOW Malaysia нь 2019 оны 11-р сараас Австралийн “University of Wollongong” –ийн бүрэлдэхүүн сургууль болж мэдээлэл зүй, программ болон тоглоом хөгжүүлэлт, инженер, аялал жуулчлал, сувилахуй болон зочлолын менежментийн чиглэлээр Бакалавр болон Магистрын зэргийг олгож байна. UOW Malaysia нь Малайзад орчин үеийн нийт 5 кампустай.

University of Wollongong, Australia нь дэлхийн шилдэг 50-аас доош жил үйл ажиллагаа явуулж буй 50 шилдэг залуу их сургуулийн 14-т жагсдаг бөгөөд QS Stars Rating-ээр 5 одтой их сургууль юм. Инженер болон технологийн сургалтын чанараараа дэлхийд 96-т, MBA буюу Бизнес удирдлагын магистраар дэлхийд 24-т жагсдаг топ их сургуулиудын нэг.

2. English Language Company /ELC/ хэлний сургуулийн талаар:

Австрали болон Малайз улсад салбартай Англи хэлний “English Language Company” ELC нь Австралийн “NEAS Quality Centers” буюу боловсролын чанар олгодог мэргэжлийн байгууллагаар баталгаажсан. Тус байгууллагын 2022 оны шилдэг Англи хэлний сургуулиар шалгарсан олон улсын хэлний сургууль юм.


Тус сургуулийг жил бүр дэлхийн 20 гаруй улсын хүүхэд, залуучууд сонгон суралцдаг ба ELC нь зүүн өмнөд Ази дахь “Study Travel Magazine”-ны судалгаагаар 2007, 2009, 2011, 2012, 2013 жилүүд болон NEAS-ийн 2022 оны шилдэг сургуулиар тус бүр шалгарч байсан хэлний сургууль юм.

Сурагчдын зуны амралтад зориулсан хүүхдийн хөтөлбөр /13-17 нас/:

ELC нь жил бүр хүүхдүүдийн өвлийн болон зуны амралтад зориулж 3-4 долоо хоногийн Англи хэлний хөтөлбөрийн санал болгодог бөгөөд энэ жил 3 дахь удаагаа GLink-тэй хамран хүүхдийн хөтөлбөрийг бэлдээд байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь University of Wollongong-тай хамтарсан гэдгээрээ онцлог. Хүүхдүүд 4 долоо хоногийн хугацаанд /2024.06.24-2024.07.19/ хоёр долоо хоногийг Kуала Лумпур хотын төвд Travelodge зочид буудалд үлдсэн 4 долоо хоногийг UOW Malaysia их сургуулийн “Glenmarie” кампуст байрлаж өдөрт нийт 5 цаг буюу үүнээс 3 цагийг Англи хэл суралцахад 2 цагийг программ хөгжүүлэлт суралцахад зарцуулна.

Ерөнхий тойм-Өдөрт 5 цагийн танхимын хичээлтэй
-Эхний 2 долоо хоног Куала Лумпур хотын төв Travelodge-д зочид буудалд
-Сүүлийн 2 долоо хоног UOW Malaysia их сургуулийн “Glenmarie” кампуст байрлана
-24/7 цагийн харуул хамгаалалт
-Долоо хоног бүр аялалтай
-Өдрийн 3 удаагийн хоолтой

Хөтөлбөрийн хугацаа:
-Хичээл-2024.06.24-2024.07.19-ны хооронд

Анхаарах зүйлс:
-Дагалдан явах Монгол багшийн хараа, хяналт дор явна
-Сургуулийн дотоод дүрэм, журмыг баримтална
-Нарны малгай, нарны тос болон шумуулны тос авч нь зүйтэй
БайршилTravelodge зочид буудалд /2 долоо хоног/
UOW Malaysia их сургуулийн “Glenmarie” кампуст /2 долоо хоног/
ТөлбөрНийт төлбөр: $2,700 /Энэхүү төлбөрт сургалт, өдрийн хоол болон аяллын зардлууд бүгд багтсан/

-Аялалын даатгал үнэгүй.
-Даваа-Баасан өдрийн 3 удаагийн хоол
Анхаарах: Онгоцны тасалбар дээрх төлбөрт багтаагүй болно!
Аялал-Kuala Lumpur City Tour, Batu Caves, Malacca City Tour, Genting Highlands, Putrajaya & Bird Park, Sunway Lagoon
Төлбөр багтсан зүйлс3 долоо хоногийн сургалтын төлбөр, аяллуд, дотоод унааны зардал, дотуур байр, өдрийн 3 удаагийн хоол
Хичээлийн хөтөлбөрFive (5) Coding Academic Workshop
-Computational Thinking & Programming 101
-Cryptography
-Data Analytics and Data Science
-Design Thinking and User Experience (UX)
-Discovering Artificial Intelligence (AI)
Five (5) Game Development Academic Workshop
-Introductory to Game Development and Career Specialization
-Thought Process Behind How Games are Programmed
-Introductory to Game Technology and Stencyl
-Building a Game in Stencyl Part 1
-Building a Game in Stencyl Part 2
One (1) Cultural Workshop
20 Things You Should Know About Malaysia & Basic Bahasa Malaysia Language Workshop

University of Wollongong, Malaysia их сургуулийн орчин:

Хүүхдүүд байрлах их сургуулийн дотуур байр:

Өмнөх хөтөлбөрийн зургууд:



Дэлгэрэнгүй мэдээллийг та 7577-9696 дугаарт холбогдож аваарай

Сэтгэгдэл үлдээх

EnglishMongolianRussian