Дэлхийн 30 оронд 250 салбартай “Inlingua School of Languages”

Inlingua School of English нь 1972 онд Швейцарын Вен хотод үүсгэн байгуулагдсан дэлхийн 30 оронд 250 гаруй салбартай Англи хэл заах бүрэн системчилсэн арга барилтай олон улсын цогц сургууль юм. ​​Сургуулийн хамгийн том зорилго нь чанартай хэлний мэдлэгийг хүргэх юм.



Сингапур дахь Inlingua-ийн салбар нь Сингапурын төвийн хэсгийн “Orchard Road”-д байрладаг. Orchard road нь Сингапурын худалдааны гол гудамж учир жуулчид энд маш ихээр очдог. Дэлхийд нэртэй томоохон худалдааны төвүүд болон олон улсын компаниуд мөн энд байрладаг.

Сингапур дахь Inlingua-ийн сургууль нь 1972 онд байгуулагдсан ба Англи хэлнээс гадна Хятад, Франц, Герман, Солонгос гэх мэт нийт 23 улсын хэлийг тасралтгүй, чанартайгаар зааж байна. Насанд хүрэгчдийн ганцаарчилсан болон групп сургалттай. Мөн хүүхдийн зуны болон өвлийн групп сургалттай.

СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • 1972 оноо хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Сингапурын хамгийн нэр хүндтэй олон улсын хэлний сургууль
  • Олон жилийн туршлагатай, маш сайн заах арга барилтай хамгийн багадаа Бакалаврын зэрэгтэй, Англи хэлний багшийн мэргэшсэн үнэмлэхтэй багш нартай
  • Хичээлийг илүү үр дүнтэй байлгахын тулд өдөр тутмын хичээлээ практикт дээр суурилдаг
  • Тохиромжтой байршил Сингапурын төвд байрлах манай орчин үеийн сургуульд эсвэл интерактив онлайн платформ дээр хүссэн газраасаа суралцах боломжтой
  • Долоо хоног бүр хичээлээс гадуур суралцагч нарт зориулсан үйл ажиллагаатай. Энэ нь танхимаас гадуур Англи хэлээ улам сайжруулах боломжийг олгодог
  • Сургалтын танхимууд нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон
  • Нэг ангид цөөн тооны сурагчтай
  • Долоо хоног бүр түвшин тогтоох шалгалттай
  • Нэг жил хүртэлх хугацаагаар суралцах боломжтой



БАЙРЛАХ БАЙР-СОНГОЛТУУД:

1. Host family: Сингапур гэр бүлтэй цуг амьдраад сурсан шинэ мэдлэгээ өдөр тутамдаа хэрэглэх нь гайхамшигтай биш гэж үү. Сингапур гэр бүлд амьдрах нь таныг жинхэнэ Сингапурын соёлтой танилцаж, өөрийн хэлний мэдлэгийг богино хугацаанд сайжруулах боломжийг олгодог. Энэ тохиолдолд ихэнхдээ оюутнууд маань хоолоо өөрөө хариуцах болно. Нэг өрөөнд ганцаараа байхад дунджаар долоо хоногийн 390 Сингапур доллар байдаг.

2. Зочид буудал: Оюутнууд буудалд байрлах боломжтой. Манайхаас танд 2-4 одтой буудал санал болгох болно.

3. Оюутны дотуур байр: Оюутаны амьдралыг мэдэрч олон улсын оюутнуудтай цуг хувийн эсвэл дундын өрөөг сонгон хоолоо өөрөө хариуцан байрлах боломжтой. Нэг өрөөнд ганцаараа байх нь долоо хоногийн 290 Сингапур доллар.

4. Hostel: Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд болон аялагч нартай тохилог дотуур байранд уулзаарай. хувийн эсвэл дундын өрөөний сонголттой, нийтийн гал тогоо болон биеийн тамирын заалтай. Өглөөний цай болон хувцас угаалга, хичээл хийх боломжтой чимээгүй орчин санал болгодог. Сургуулиас ойрхон байрладаг мөн Сингапурын гол үзмэр лүү алхаад хүрэх зайнд байрладаг. Нэг өрөөнд ганцаараа байх нь долоо хоногийн 90 Сингапур доллароос эхэлдэг

Add Comment

EnglishMongolianRussian