Австралийн 6 хотод байршилтай “Lexis English”сургууль

“Lexis English” нь Австрали, Япон болон Солонгос улсуудад салбартай нэр хүнд бүхий олон улсын боловсролын байгууллага. Дэлхийд алдартай, жуулчдын хамгийн ихээр очдог үзэсгэлэнт газруудад өөрийн тав тухтай салбаруудтайгаараа бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сургуулиудаас илт ялгардаг. Австрали улсад Noosa, Sunshine Coast, Brisbane, Byron Bay, Sydney хотын Manly Beach болон Perth хотуудад тус тус салбаруудтай.


Танд далайг харангаа, хотын төвийг тольдонгоо эсвэл зүгээр сурангаа иог хийх боломжтой тийм л сургууль хайж байгаа бол “Lexis English” -д бүхий л байршлын сонголтууд бий. Та суралцаж байх хугацаандаа “Lexis English”-ийн салбар сургуулиудын хооронд өөрийн сонирхолд нийцүүлэн шилжин суралцах боломжтой байдаг.

“Lexis English”-д Англи хэл суралцах давуу талууд:

  • Австралийн A зэрэглэлийн олон улсын Англи хэлний сургууль
  • Хот хооронд, салбар сургуулиудын хооронд шилжин суралцах боломжтой
  • Сургуулийн өөрийн дотуур байр болон зочин айл-“host family”-д байрлах боломжтой
  • Өөрийн албан ёсны IELTS-ийн шалгалтын төвтэй
  • Англи хэлний багц хөтөлбөрүүдээс гадна оюутнуудад цагийн ажил олоход туслах хөтөлбөрүүд, сургалтуудтай
  • Суралцагчдын амралтын өдрүүдэд зориулсан олон нийтийн арга хэмжээнүүдтэй
  • Олон улсын оюутнуудын харьцааг тааруулж өгсөн /Бразил, Швейцар, Япон, Колумб, Тайланд оюутнууд гэх мэт)
  • “Lexis English Pathways” хөтөлбөр буюу төгсөөд шууд их дээд сургуулиуд болон коллеж руу шилжин суралцах багц сургалтын хөтөлбөрүүдтэй

“Lexis English”-ийн чанар, сургалтын арга барил, Англи хэлний хөтөлбөрүүдийг нь Австралийн нэр хүнд бүхий их дээд сургуулиуд болон коллежууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд суралцагчид нь хүсвэл хэлээ дуусгаад доорх сургуулиуд руу шууд шилжин ахиж сурах боломжтой байдаг.




Add Comment

EnglishMongolianRussian