Ирландын нийслэл Даблин болон Английн нийслэл Лондон хотод салбартай “Delfin English School” нь 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ирландын засгийн газрын чанартай боловсрол олгогч болон чанартай Англи хэл заадаг “ACELS”, “Quality and Qualifications Ireland” болон “English language teaching (ELT)”-ийн батламж, үнэлгээтэй хамгийн туршлагатай Англи хэлний сургуулиудын нэг юм.
Delfin English School-д суралцах тавуу талууд:
- Томоохон их сургуулиудад шилжин суралцах боломжтой
- Даблин хотын төвд байршилтай
- Сургуулийн зүгээс тогтмол спортын болон аялал, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулдаг
- Сургалтын төлбөр өрсөлдөхүйц
- Суралцангаа ажиллах хөтөлбөртэй
- Орчин үеийн тухтай, шинэ сургалтын танхимуудтай






СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД:
1. Суралцангаа ажиллах боломжтой “Academic Year Programme”
Энэхүү хөтөлбөр нь Европын бус олон улсын гадаад оюутнуудад зориулагдсан хөтөлбөр бөгөөд хамгийн багадаа 25 долоо хоногийн турш долоо хоногт 15 цагаас доошгүй хугацаагаар суралцана. Хөтөлбөрийн төгсгөлд IELTS болон олон улсын Англи хэлний албан ёсны шалгалтыг өгнө. Энэхүү хөтөлбөрийн дагуу оюутан нь Ирланд улсад ирсэн даруйдаа Ирландын засгийн газрын цагаачлалын оффист бүртгүүлж, Ирландын банканд данс нээлгэх шаардлагатай байдаг.
- Даваа гараг бүр хичээлээ эхлүүлэх боломжтой
- Долоо хоногт 15 цаг хичээллэнэ
- Багадаа 25 долоо хоногийн турш суралцана
- Өглөө болон өдрийн ангиас суралцах боломжтой
- 3 цаг тутамд 15 минутын завсарлагаатай
- Анхан шатнаас Дунд болон Ахисан шатаас сонгох боломжтой
- Анги – дээд хязгаар 15 оюутан
- Нас – 18 наснаас эхэлнэ
Ажиллах эрх: Энэхүү хөтөлбөрийн дагуу сурагч нь суралцах хугацаандаа долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй ба 6-р сараас 9-р сар хүртэл болон 12/15-аас 01/15-ны хооронд бүтэн цагаар буюу 40 цаг ажиллах эрхтэй.
Сургалтын төлбөр-“Academic Year Programme”:
| Өглөөний анги-Долоо хоногт 15 цаг | Үндсэн | Одоо €3465 (хөнгөлөлттэй) |
| Өглөөний анги- Долоо хоногт 15 цаг | Үндсэн | Одоо €2790 (хөнгөлөлттэй) |
| 25 Долоо хоног + 8 долоо хоногийн амралт | Бүртгэлийн хураамж: €70 Ном сурах бичиг: €50 Даатгал: €150** CAMBRIDGE/IELTS ШАЛТГАЛ: €220 ЭСВЭЛ €130 |
2. Бусад хөтөлбөрүүд
| Хөтөлбөрүүд | Онцлог | Төлбөр |
| General English | Ерөнхий Англи хэл-Унших, бичих, ярих, сонсох гэсэн үндсэн 4 чадварыг сайжруулах хөтөлбөр. Долоо хоногт нийт 15 цаг, өдөрт 3 цаг суралцана. | Өглөөний анги (09:10-12:25): €170-€154 Өдрийн анги (13:45-17:00): €145-€124 |
| General English Plus | Англи хэл+-Энэхүү хөтөлбөр нь ерөнхий Англи хэлний хөтөлбөртэй ижил бөгөөд хугацааны хувьд долоо хоногт нийт 20 цаг, өдөрт 4 цаг суралцана. | Өглөөний анги (09:10-12:25): €210-€194 Өдрийн анги (13:45-17:00): €180-€164 |
| General English Intensive | Эрчимжүүлсэн Англи хэл-Долоо хоногт нийт 30 цаг, өдөрт 6 цагийн хичээлтэй. 3 цаг тутамд 15 минутын завсарлагаатай. | Өглөөний анги (09:10-12:25): €310-€270 Өдрийн анги (13:45-17:00): €310-€270 |
| Exam Preparation | Шалтгалтад бэлдэх өглөөний хөтөлбөр-IELTS болон Cambridge Language Assessment-ийн шалгалтуудаас сонгож бэлдэнэ. Долоо хоногт нийт 15 цаг, өдөрт 3 цаг суралцана. Дунд болон Ахисан шатны ангиас сонгож суралцана. | Өглөөний анги (09:10-12:25): €170-€154 Өдрийн анги (13:45-17:00): €145-€124 |
| English and Golf | Энэхүү хөтөлбөр нь өөрийн Англи хэлний яриа болон гольфийн чадвараа зэрэг сайжруулахад зориулагдсан. Суралцагч нь Ирландын “Elm Park”, “Portmarnock” болон “Druids Glen” гэх мэт гольфийн талбайнуудад гольф тоглонгоо Англи хэлний ярианы чадвараа сайжруулах боломжтой. Анхан шат, Дундаас Ахисан шатуудаас сонгон суралцах боломжтой. Долоо хоногт 15 цаг Англи хэл, гольфийн 2 хичээл-нэг хичээл 18 нүх. | €390/долоо хоногт |
НЭМЭЛТ ОЛОН НИЙТИЙН ХӨТӨЛБӨРҮҮД/LIFE IN DELFIN:










Add Comment