Сургуулийн танилцуулга
The Irish College of English нь 1992 онд үүсгэн байгуулагдсан Англи хэлний шилдэг сургуулиудын нэг юм. Ирландын нийслэл Даблин хотын үзэсгэлэнт Малахидад эрэг дээр байрладаг. Малахидад эрэг нь Ирландын хамгийн чинээлэг хүмүүс амьдардаг, маш үзэсгэлэнтэй Ирландын газруудад ордог бөгөөд Даблин хотын төвөөс ердөө 22 минут машинаар явах зайтай далайн эргийн хот юм.




Ирланд улсын Англи хэлний үйлчилгээний магадлан итгэмжлэл, зохицуулалт хийдэг ACELS болон MEI төвийн гишүүн сургууль юм. The Irish College of English-н эрхэм зорилго нь суралцагчдадаа чанартай боловсрол олгож Англи хэлээр чөлөөтэй ярьж сурах дээр нь төвлөрч ажиллах явдал юм. 1992 оноос хойш жил бүр дэлхийн 30 орноос насанд хүрэгчид болон багачуудын хөтөлбөртөө тасралтгүй элсэлт авдаг. 
Irish College of English нь 2019, 2020, 2021, 2022 онуудад ьу Ирланд улсын шилдэг хэлний сургуулиар шалгарч байсан.
Сургуулийн давуу талууд
- Олон жилийн туршлагатай, маш сайн заах арга барилтай хамгийн багадаа Бакалаврын зэрэгтэй, Англи хэлний багшийн мэргэшсэн үнэмлэхтэй багш нартай.
- Сурагчдын ахиц дэвшилд онцгой анхаарал хандуулдаг
- Сургалтын танхим хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдээр тоноглогдсон
- Сурагч бүрээ анхаардаг
- Нэг ангид цөөн тооны сурагчтай
- Долоо хоногт 3-4 үнэгүй ярианы хичээлтэй
БАЙРЛАХ БАЙР:
- Host Family Accommodation/Зочин айл
Жинхэнэ Ирланд хүмүүстэй нэг гэр бүл болон цуг амьдраад сурсан шинэ мэдлэгээ өдөр тутамдаа хэрэглэх нь гайхамшигтай биш гэж үү. Ирландчууд бол маш найрсан зочломтгой , халуун дулаан хүмүүс байдаг. Энэхүү зан чанар нь дэлхий даяар алдартай бөгөөд олон мянган оюутнуудын Ирландад Англи хэл Сурахад татах гол хүчин зүйл болсон. Ирланд гэр бүлд амьдрах нь таныг жинхэнэ Ирландын нэг хэсэг болгох болно. Өглөөний цай болон, савласан өдрийн хоол болон гэр бүлийн оройн хоолтой. Оюутнууд оршин суух хугацаандаа гэр бүлийн нэгэн гишүүн болохын тулд цуг хооллож, гэр бүлтэйгээ харилцах хэрэгтэй юм. Сургууль руу үзэсгэлэнт далайн эргээр алхаад л хүрэх ойрхон байршилтай.
Мэдээж сургууль маань зочлох гэр бүлээ маш анхааралтай сонгодог, Сургуульд бүтэн цагийн зочлох гэр бүлийн чанар шалгах, хянах ажилтан байдаг. Оюутны сайн сайхан, амгалан тухтай байдал бол бидний хамгийн чухалчилж үздэг асуудал бөгөөд гэр бүлүүдээ маш анхааралтай сонгодог. Манай сургуульд гэр бүл сонгох стандарт болон дүрэм байдаг бөгөөд маш сайн зочлох гэр бүлийн баталгаа өгч чадна. Нэг өрөөнд ганцаараа байх нь дунджаар долоо хоногийн 220 евро.




2. Оюутнууд буудалд байрлах боломжтой
Сургуулийн зүгээс тав тухтай суралцахыг хүсч буй сурагч, оюутнуудад Гранд зочид буудлыг санал болгодог. Малахидын төвд байрлах 4 одтой үзэсгэлэнтэй зочид буудал бөгөөд сургуулиас хэдхэн минутын зайтай байрладаг.
https://www.thegrand.ie/en/
3.Guest House Accommodation
Castle Lodge нь үндсэн Ирланд төрлийн өглөөний цай болон өрөөтэй бөгөөд маш сайн үнэлгээ авдаг бөгөөд манай сургуулиас 10 минут алхах зайтай байрладаг.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД:
Ерөнхий англи хэл
Долоо хоногт 20 цагийн хичээлтэй. өглөө болон оройны ангитай. Групп сургалт болон ганцаарчилсан сургалттай. Анхан шатнаас эхлээд ахисан гүнзгий шатны хичээлтэй. Ярих, сонсох, унших, бичих гэсэн 4 төрлөөр хичээл явагддаг.
| Код | Утга | Төлбөр |
| GE 20 | Долоо хоногт 20 цагийн Англи хэл. Өглөөний анги 9:15-12:30 Оройны анги 7:00-9:00 | 4500 Евро /Нэг жил/ |
| Ирланд гэр бүлтэй цуг байрлах | Ганцаараа байх өрөө /өглөөний цай, савласан өдрийн хоол багтсан/ | 250 Евро /Долоо хоног/ 13000 Евро /Нэг жил буюу 52 долоо хоног/ |
| Host family олж өгөх | Аюулгүй, тухтай Ирланд Host family олж өгнө | 75 Евро / нэг удаа авна/ |
| Бүртгэлийн хураамж | Бүх насанд хүрэгчдийн анги /Ном сурах бичиг багтсан/ | 60 Евро /нэг удаа авна/ |


Add Comment