Филиппин улс нь 7100 гаруй арлаас бүрдсэн арал улс билээ. Цаг агаарын хувьд борооны болон зуны гэсэн 2 улиралтай. Зуны улирал нь 12 дугаар сараас 5 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Дундаж температур нь 30-35C байдаг. Харин борооны улирал нь 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Дундаж температурын хувьд 30С байдаг. Борооны улирал гэхээр байнга бороо ордог гэсэн үг бас биш бөгөөд ихэвчлэн оройн цагаар бороо нь ордог өдрийн хувьд зарим нөхцөлд үүлэрхэг заримдаа хэт халуун болдог.
Филиппин хүмүүс их нөхөрсөг найрсаг хүмүүс байдаг бөгөөд нийт хүн амын 96% нь англи хэлээр ярьдаг. Мөн та хаа ч явсан англи хэл дээр зарлалын самбар, замын тэмдэг, хаяг гээд бүхий л зүйл дээр харах болно. Филиппин улсад маш олон сургалтын төв байдаг бөгөөд сайн судлаад олон жилийн туршлагатай сургууль болон очоод бид нар хамгийн багадаа 1 сарын хугацаатай байх учир байрлах байр бас их чухал.
Хүрч ирэхээсээ өмнө бэлэн доллар болон олон улсын эрхтэй карттай байх хэрэгтэй. Мэдээж улсынх нь карт биш учир шимтгэл өндөртэй аль болох бэлэн мөнгөтэй ирсэн нь арай зөв сонголт болов уу. Гэхдээ бэлэн мөнгө авч явах дургүй хүмүүс бол карттай явахад асуудалгүй. Хамгийн зүгээр санагдсан банк нь “Худалдаа Хөгжлийн Банк болон Голомт банк”. Очоод олон банк байх бөгөөд түүнийг дагаад олон банкны АТМ таарна тэр дундаас BDO, MetroBank, EuroNet гэсэн банкны АТМ-үүд зүгээр санагдсан (BPO гэсэн АТМ дээр карт уншуулаад данснаас мөнгө нь гараад АТМ дээрээс мөнгө нь гарч ирээгүй болно).
Ингээд гааль болон шалган өнгөрөөд тээшээ авна. Үүний дараа хамгийн эхэнд хийх ёстой зүйл нь бэлэн мөнгөө солиулах, онгоцны буудал дээр өөр хийгээд байх юм байхгүй учир шууд л гарч таарна. Тэгээд гарангуут халуун орон таныг угтаж авна даа. Монголтой харьцуулахад салхигүй их тогтуун учир Монголын салхиа л их санахаар юм даа. Онгоцны буудлаас гарангуут таны сонгосон сургуулийн хүмүүс таныг тосож авах болно. Тосож авах үйлчилгээ нь ажлын өдрүүдэд үнэтэй амралтын өдрүүдэд төлбөргүй байдаг. Тосож авах үйлчилгээний хөлс нь 1000 песо буюу 20 орчим америк доллар байдаг.
Гараад хамгийн эхэнд авах боломжтой ер нь хэрэгтэй зүйл нь “СИМ КАРТ”. Сим карт нь 40 песо. Хэрвээ Мактанд байрлах бол GLOBE, харин Себу хотод байрлах бол SMART гэсэн сим картууд нь арай дээр (Тухайн сургууль дээрээ очоод тухтай авахыг зөвлөж байна). За тэгээд тухайн сургуулийн автобусандаа суугаад тухайн сургууль руугаа явна даа.
Ингээд хамгийн эхэнд Филиппин улсын Себу хотын дагавар шинэ хот болох Мактан хотод далайн эрэгтэйгээ ойрхон байрлах 2003 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Cebu International Academy – CIA” сургуулийн талаар бичвэр үүгээр эхэлж байна.

Юуны өмнө энэхүү сургууль анх Себу хотод байрладаг байсан бөгөөд шинэ барилгын ажил нь 2019 онд эхлээд 2020 онд дууссан боловч КОВИД-19 болоод сургуульдаа 2020, 2021 онуудад хүн хүлээж аваагүйгээс гадна 2021 онд Филиппин улсад болсон том далайн шуургаас үүдэн бас дахин засварлах хэрэг гараад 2022 оны 6 сараас үйл ажиллагаагаа дахин нээсэн. Сургалтын хувьд хичээллэх цаг олонтой өглөө 8с орой 18 цаг хүртэл нийт 10 цагийн хичээлтэй байдаг. Энгийн, эрчимжүүлсэн, супер эрчимжүүлсэн, бизнес, гэр бүлийн, IELTS болон оноо амласан гээд нийт 8 төрлийн сургалтаас өөрт таарахыг сонгоод суралцах боломжтой. Дотуур байр болон орчны хувьд шинэхэн барилгаас гадна 4 одтой буудал ресорт хэлбэрээр баригдсан гаднаа усан бассейн болон сагсны талбайтай.
Мөн ширээний теннис, биллиард болон фитнес төвтэй байгаа. Монголоос нислэгийн хувьд энд ирэхэд оройн цагаар буудаг тул ирсэн өдрөө бол өрөөндөө ороод унтаад л таарна. Нислэгийн өдрөө амралтын өдөр тааруулах нь их зүгээр тэр дундаа хагассайн өдөр нь ирвэл их зүгээр санагдсан маргааш нь нэг өдөр амарчхаж байгаа юм. Ингээд 1 дахь өдөр Entrance test буюу түвшин тогтоох шалгалтаа өгөөд сургуультайгаа танилцаад мөн энэхүү сургуулийн дүрэм журамтай танилцаж байгаа. Ингээд л эхний өдөр хойноос нь хийх юмгүй таны чөлөөт цаг эхэлнэ дээ.
2 дахь өдрөөс та хичээлдээ сууж эхэлнэ. 1 дахь өдрөөс 4 дахь өдрийг дуустал daily test авдаг. Энэ нь өглөө 7 цагаас 8 цагийн хооронд хүссэн үедээ ороод өгчих боломжтой удлаа гэхэд 15 минутын л шалгалт байдаг(Тест өгөөгүй бол оройдоо гарах боломжгүй болдог). 8 цагаас хичээл нь ороод эхэлнэ. 10 минут л хоцрох боломжтой бөгөөд таны хичээл 50 минутаар ордог тул хоцрох тийм ч зөв сонголт биш болов уу. Хэрэв 10 минутаас 1 л минут илүү хоцорвол тасалсанд тооцогддог (5 удаагийн хичээл тасалсан тохиолдолд дараа долоо хоногийн амралтын өдрөө гарах эрхгүй болдог).
Мөн 1 хичээлийг 5 удаа тасалбал шууд тэр хичээлийг үзэх эрхгүй болдог. Сургуулийн дотоод журамд Demerit point гэж байдаг. Энэ оноогоо хасуулаад байвал гарах эрхгүй бүр сүүлдээ буцаан олголтгүй хөөгдөх хүртэл арга хэмжээ авдаг.
Өдрийн хоолны цаг 12:30 – 13:30 хүртэл байдаг (бүх хоол буфет байдаг бөгөөд тодорхой меню байхгүй). Хоолны тухайд бол 1 жижиг аяга шөл, будаа, тухайн өдрөөсөө хамааран 2-3 төрлийн махтай эсвэл 1 нь паста байдлаар ирдэг. Нэмэлтээр салат, жимс, самар гэх мэт зүйлүүд байгаа. Ингээд буцаж хичээл эхлээд 18:00 гэхэд таны тухайн өдрийн хичээл дуусна. Ингээд оройн хоолондоо 18:00-19:00 хооронд хоолоо иддэг. Хэрвээ хүсвэл оройн хоолоо гадуур ч идэж болно. Сургуулиас гаран 15 минут алхахад төв гудамжинд ирнэ. Ингээд зам дагуу хооллох боломжтой газрууд дүүрэн байгаа. Хэрэв та сургуулиас гаралгүй өөр хоол идэхийг хүсвэл Grab гэж апп байгаа та тэрүүгээр хоол хүнс, түргэн хоолноос авахуулаад такси хүртэл дуудах боломжтой бүхий бүгдийг нэг дор багтаасан апп байгаа.
Харин одоо QQEnglish гэдэг сургуулийн тухай бичихэд энэ сургууль нь Себу хотын төвдөө бизнесийн дүүрэг гэж алдаршсан хөл хөдөлгөөн ихтэй IT PARK-д байрлалтай. Энэ сургуулийн давуу талын хувьд хотын төвдөө учир үзэж харах зүйл ихтэйгээс гадна та гадуур хоол идэхэд энд маш олон сонголттой байдаг. Мөн ойрхон том худалдааны төвтэй учир олон зүйл авах, дэлгүүр хэсэх гэх мэт төрөл бүрийн зүйлтэй.
Хөтөлбөрийн хувьд энгийн анги, эрчимжүүлсэн анги, супер эрчимжүүлсэн анги, IELTS-ийн анги, TOEIC-ийн анги гэх ангиудаас сонгон суралцах боломжтой. Хичээллэх цагийн хувьд бусад сургуулийг бодвол арай багаас гадна та өөрөө хэдэн цагаас ямар багш дээр ямар хичээл үзэхээ хүртэл сонгох боломжтой. Эхний хичээл ялгаагүй 8 цагаас эхэлдэг. Гэхдээ заавал 8 цагаас хичээл сонгохгүй ч байсан болно. Дотуур байрны хувьд капсул зочид буудал учир та өрөөндөө зөвхөн унтах л боломжтой. Тусдаа хичээлээ давтах заалтай учир хичээлээ хаана давтах тал дээр санаа зоволтгүй. Мөн та өрөөндөө унтах л боломжтой учир нийтийн 00 болон шүршүүртэй.
Дээрээс нь эрэгтэй эмэгтэй гэж 2 хуваагдсан байдаг болохоор эсрэг хүйстний хүн хүрч ирнэ гэсэн ойлголт байхгүй. Өдрийн 3 хоолны цаг аль ч сургуульд очсон ялгаагүй байгаа. Хэрвээ та сургуулийн дотуур байранд баймааргүй байгаа бол ойр хавьд буудалд байрлах боломжтойгоос гадна AirBnB-ээр байр ч түрээслэх боломжтой.
Дараагийн ярих зүйл бол мэдээж та өөр улсад ирсэн тул аялаад үзэхэд гэмгүй. Себу хотод хийж болох сонирхолтой хэд хэдэн зүйл бий. Хамгийн эхэнд санал болгох аялал бол хотоороо аялах. Бүтэн сар гаруй хугацаанд амьдрах газраа ямар үүх түүхтэй ер нь ямархуу газар байгаагаа мэдэхгүй бол ямар хэрэг байхав. Хотын тойрон аялал нь 1 өдрийн л аялал болдог тул нээх их зүйл бэлдэж, авч явах шаардлагагүй.
Дараагийн аялал бол Ослоб гэдэг жижигхэн тосгон юм. Та тэнд очоод хамгийн том загас болох Whale Shark харах бүр хамт сэлэн зургаа авхуулах боломжтой. Мөн энэ газраас буцах замдаа Kawasan fall, Tamalog fall гэсэн 2 хүрхрээг үзэхийг зөвлөж байна. Хүүхэд насаа дурсаад яагаад усан парк орон хэдэн цаг хөгжилдөж болохгүй гэж? 10 гаруй усан паркаас та өөртөө сонгон ойр байрлах эсвэл том гээд сонгоод очиж үзээрэй. Мэдээж нэгэнт л устай холбогдсон юм чинь Ocean Park ороод үзэхэд гэмгүй. Та энд очоод шарк, дельфин, далайн морь зэрэг амьтад харан далай амьдралтай танилцаж болно.
Last but not least мэдээж 7100 гаруй аралтай улс учир та завиар өөр ойрхон байрлах жижиг арлуудаар явж болно. Далайд шумбах, далайд сэлэх, банана завиар явах, шүхрээр явах гээд олон сонирхолтой зүйлүүдийг хийж болох юм

Add Comment