Гэр бүлээрээ, хосоороо далайн эргийн Филиппинд Англи хэл суралцангаа, аялж, амарч өвлийг өнгөрүүлээрэй

Утаа, хүйтнээс хол Филиппинд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ Англи хэлийг сайжруулангаа, амарч, аялахыг танд санал болгож байна. Дэлхийн олон орны жуулчид болон оюутнууд жил бүр Филиппин улсыг 11-р сараас 3-р сарын хооронд ихээр зорьж аялдаг ба Филиппин нь өөрийн үзэсгэлэнтэй арлууд болон боломжийн үнэтэй сонирхолтой аяллын хөтөлбөрүүд болон хямд, чанартай Англи хэлний сургалтуудаараа тэднийг маш ихээр татдаг.

Манай Монголчуудын хувьд ч гэсэн эдгээр саруудад Филиппин улс руу маш ихээр зорьдог. Тэгвэл Филиппинд гэр бүлээрээ болон хосоороо очуул юу хийх боломжтой вэ?

1. Англи хэл суралцах: Гэр бүлээрээ Англи хэл суралцахад хамгийн тохиромжтой улс нь Филиппин бөгөөд гэр бүлийн бүх гишүүд хэрэв таны хүүхэд 5 болон түүнээс дээш л настай бол Англи хэлний сургалтад суух боломжтой. Филиппиний Англи хэлний томоохон, туршлагатай сургуулиуд нь Cебу хотод байрладаг ба бусад Англи хэлний сургуулиудтай харьцуулахад өдөрт хамгийн урт хугацаагаар буюу 4-11 цагийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог. Ихэнх сургуулиуд нь өдөрт 8 цагийн сургалтыг санал болгодог ба үүнээс 4 цагийг нь ганцаарчилсан багштай, үлдсэн 4 цагийг нь танхимийн хичээлтэй байдаг. Хэрэв та хосоороо явах гэж байгаа бол дотроо суралцагчдын байр, буфет хоол, ресторан кафе, фитнесс, бассейн гээд бүхий л зүйлүүд нь нэг доор байрласан кампус сургуульд суралцах нь илүү тохь тухтай байдаг.

Харин гэр бүлээрээ явах гэж буюу хүүхдээ авч явах гэж байгаа бол кампусаас гадуур хотын төвийн сургуульд суралцаж, сургуулийнхаа ойролцоо тусдаа байр түрээсэлж байрлах нь илүү тав тухтайгаас гадна төлбөрийн хувьд хэмнэлттэй байдаг. Мөн 11-3-р саруудад ихэнх сургуулийн ачаалал өндөр байдаг тул кампус сургуулиуд эдгээр хугацаанд гэр бүл ихэвчлэн хүлээн авдаггүй. Заавал зочид буудалд байрлахгүйгээр Airbnb-ээр байр түрээслэхэд дотроо бассейн, фитнесстэй, гэр бүлээрээ 3-4 үүлээ байрлах байр ердөө сарын 800-1400 USD байдаг.

2. Ceбу хотод үзэх газрууд: Та Филиппиний Cебу хотод суралцаж байх хугацаандаа амралтын өдрүүдээр гэр бүлээрээ болон хосоороо аялж, зугаалж, хөгжилдөх маш олон газрууд, сонголтууд байдаг. Монголчуудын хувьд хамгийн ихээр очих дуртай газрууд нь Plantation Bay, Water-land Cebu, Cebu Ocean Park гэх мэт газрууд байдаг бөгөөд мөн жижиг арлуудаар зочлох Island Hopping болон усанд шумбах Snorkelling /Scubа-Diving-уудыг ихээр хийдэг.

3. Аялах: Филиппин улс нь хамгийн их арлуудаас бүрддэг улсуудыг нэг бөгөөд нийтдээ 7,107 аралтай. Дэлхийд гайхагдсан Coron, Palawan болон цагаан элст Boracay арлууд нь Филиппинийх. Тиймээс та суралцаж байх хугацаандаа эдгээр арлуудаар аялахыг санал болгож байна. Филиппиний дотоод нислэгүүд нь маш хямд байдаг ба Жнь Cебу-ээс Boracay арлын хооронд хоёр талдаа нисэхэд ердөө 15 USD-ээр нисэх боломжтой байдаг.

4. Бүтэн өвлийг Филиппинд өнгөрүүлэх: Филиппинд мөн зочид буудалд байрлахгүйгээр өвлийн турш далайн эргийн ойролцоо байр болон бүтэн байшин түрээсэлж байрлах боломжтой байдаг. Ингэхийн тулд та 2 сарын өмнө захиалга өгөх шаардлагатай байдаг бөгөөд ихэнх байшингууд 3-6 сарын гэрээ хийх нөхцөлтэй байдаг. Сарын төлбөр дунджаар $1,500-$2,200.

Хэрэв та гэр бүлээрээ эсвэл хосоороо Англи хэл суралцаж, аялж, амарч Өвлийн утаанаас хол, далайн эргийн дулаан Филиппинд үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх хүсэлтэй байгаа бол бидэнтэй холбогдоорой утас 7577-9696

Add Comment

EnglishMongolianRussian