QQ English
QQ English нь Себу хотын хөл хөдөлгөөн ихтэй бизнесийн төв хэсэг болох IT PARK-д байрлалтай. 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Японы боловсролын хөтөлбөрөөр явдаг. Англи хэлийг үр дүнтэй заах өөрийн боловсруулсан арга зүйгээрээ олон улсын хэлний сургуулиудын болон Англи хэл сурагчдын дунд нэр хүндтэй сургууль юм. Бусад сургуулиас онцлог нь QQ English нь Филиппин дахь сургуулиуд дундаа бүх багш нар нь Англи хэлийг чанартай заах “TESOL” зэрэгтэй гэдгээрээ ялгардаг, хичээлийн цаг 3,6,8 гэсэн сонголттой ба дан гацаарчилсан ангитайгаараа давуу талтай. QQ English нь хоёр кампустай. Дотуур байр нь капсулан хэлбэртэй бөгөөд энэ нь зөвхөн унтаж амрах зориулалттай. Суралцаж буй бүх хүмүүс Waterfront Hotel-д байрлах фитнесс болон усан бассейныг суралцаж буй хугацаандаа үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Нэмэлтээр аэробик болон иогийн хичээлд суух боломжтой. Хотын төвд байрлалтай, их дэлгүүртэй ойролцоо учир 50 гаруй хоол, хүнс үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Үйлчилгээний байгууллага олонтой. Study-room нь 07:00-24:00 хүртэл ашиглах боломжтойгоороо давуу талтай. Та доорх линк дээр дарж хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан бүртгүүлээрэй. Филиппин, Себу хот – QQ English












Add Comment