ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСНӨӨР БЛҮҮМЛИНК ХХК-ИЙН БОЛОВСРОЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН “GLINK” (ЦААШИД “ЗУУЧЛАГЧ” ГЭХ)-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ АВАХ, ЗУУЧЛУУЛАХ, ЗУУЧЛАГЧИЙН ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДААС (ЦААШИД “ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД” ГЭХ) АЛБАН ЁСНЫ УРИЛГА АВАХ, СУРАЛЦАХ БОЛОН АЯЛАХТАЙ ХОЛБООТОЙ ТӨЛБӨР, БҮРТГЭЛИЙН ХУРААМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЛЖҮҮЛЭХ ЗЭРЭГ ТАЛУУДЫН ЭДЛЭХ ЭРХ, ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ТОГТООХ, ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД НӨХЦӨЛ, ДҮРЭМ, ЖУРАМ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХЭД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОНД ТООЦОГДОНО.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ДУРДАГДСАН
- “Зуучлуулагч” гэж – Блүүмлинктэй үйлчилгээний гэрээ байгуулж, үйлчилгээний төлбөр бүрэн төлсөн, 18 насанд хүрсэн эрх зүйн чадамжтай Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн болон харъяалалгүй хувь хүнийг;
- “Зуучлах үйлчилгээ” гэж – Хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр зуучлуулагчийн хүсэлтийн дагуу боловсрол олгогч байгууллагаас Зуучлагч тал урилга авч өгөхийг;
- “Түнш байгууллагууд” гэж – Зуучлагч талтай албан ёсоор хамтран ажиллаж буй боловсрол, аялал жуулчлал болон цагаачлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй түнш байгууллагыг;
ЗУУЧЛУУЛАГЧ ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ
Зуучлуулагч нь заасан бичиг баримт, материалуудыг Зуучлагчийн заасан хугацаанд бэлэн болгож, хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд хугацаа алдахаас үүсэх аливаа хохирол бусад хариуцлагыг Зуучлуулагч өөрөө бүрэн хариуцна.
Зуучлуулагч тал суралцах хугацаандаа боловсрол олгогч байгууллагын дотоод дүрэм журам, тухайн улсын хууль болон Зуучлуулагч талын удирдах багшийн шаардлага, дүрмийг чандлах сахиагүйгээс үүсэх аливаа хохирол, үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах үүрэгтэй.
ЗУУЧЛАГЧ ТАЛЫН ЭРХ, ҮҮРЭГ
Зуучлагч нь зуучлуулагчийн нэрийн өмнөөс боловсрол олгогч сургуулиудаас шаардсан холбогдох материалууд болон сургуулийн өргөдлийн маягтыг бөглөн сургуульд шилжүүлэх, хариу ирэхтэй холбоотой төлбөр хураамжийг гаргуулах болон төлбөрт хамрагдах хугацааг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Зуучлагч тал нь зуучлуулагч талд суралцахыг хүссэн сургуулийн болон түүнтэй холбогдох мэдээллээр үнэн зөв, бүрэн дүүрэн, цаг алдалгүй хангах үүрэгтэй.
ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
Талууд гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн байгууллага, хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ, мэдээллийг гэрээнд зааснаас өөр зорилгоор, ямар нэг хэлбэрээр ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Зуучлагч ажлын тайлан, үр дүнг нэгдсэн мэдээлэл болгон ашиглах боломжтой.